Нүүр  |  Холбоо барих

Та нууц үгээ мартсан уу?

Бүртгүүлэх

Бэлтгэлийн үед булчин сунах, гэмтэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Булчин сунах, гэмтэх болон нурууны бэртэлт нь орчин үеийн спортод чухал асуудал болоод байгаа билээ. Спортод хэдий хэр хүч, чадал гаргана, дээрх бэртэл гэмтэл төдий чинээ их гарах магадалтай. Өдөр тутмын бэлтгэлийн үед булчин сунах, гэмтэх үндсэн шалтгаан нь:

Бие халаалт, дасгалыг муу гүйцэтгэх, “урьдчилан хэлээгүй” ачаалалд булчин бэлтгэгдээгүй байх. Нийлмэл хөдөлгөөний үед биеийн хэсэг "эсрэг хөдөлгөөн" гэж нэрлэгдсэн хөдөлгөөн хийх үед. Энэ нь хөдөлгөөний нэг чиглэлийн инерциэс эсрэг чиглэл рүү огцом шилжиж ороход бий болно. Биеийн хэсгүүдийн хөдөлгөөн хоорондоо нийцээгүйгээс ийм гэмтэл гарна. Огцом болон тэсэрсэн хөдөлгөөнүүдийн үед (жишээ нь, хөлийн хүчтэй эргэлт) өөрийн биеийн зөвшөөрөгдөх дэлцийн хэмжээг тооцоолоогүйгээс бас гэмтэнэ. Биеийн уян хатан, сунгалтын дасгал, ялангуяа партнерийн хамт хийх сунгалтын дасгалын үед, мөн мөргөлдөх, буруу унах зэрэг амьдралын тохиолдлуудын үед гэмтэнэ.

Гэвч “дайснаа” (шалтгааныг) мэдэж байвал түүнтэй хялбархан тэмцэж болно.

1-р шалтгаанаас сэргийлэхийн тулд бэлтгэлээ сэтгэл зүрхнээсээ чармайж хийх ёстой (энэ бол бүгдэд ойлгомжтой). Гэвч хүн бүрийн биеийн янз бүрийн хэсгүүд харилцан адилгүй уян хатан чанартай байдаг. Тиймээс таны биеийн хэсэг (чухамдаа биеийн хэсгүүдийн холбоосууд) муу сунгалттай бол бусдаас илүү чармайж хийх ёстой бөгөөд таны биеийн хэсгүүд “урьдчилан хэлээгүй” “тохиолдлуудад” илүү бэлэн байдалтай байх ёстой. Та биеийн хэсгүүдээ булчингийнхаа мэдрэмжээр сонсож (мэдэрч) тэднийг хөдөлгөөнийх нь үед илүү хянах болно.
 
2-р шалтгаан: Энэхүү нийлмэл хөдөлгөөнийг гүйцэтгэх үедээ хөдөлгөөндөө анхаарлаа төвлөрүүлж ба булчингаа дээд зэргээр дайчлаарай. Хөдөлгөөнөө толгойдоо урьдчилан бодож, тухайн хөдөлгөөнийг бэлтгэлийн хөдөлгөөнүүдэд хэсэглэн хувааж, түүнийг хэсэг хэсгээр нь гүйцэтгэн, харин дараа нь бүтэн хөдөлгөөнөө гүйцэтгэлийн шаардлагатай хурдаар хийгээрэй. Энэ тохиолдолд булчингууд чинь ямар нэг юмыг “эргэн санаж” энэхүү хөдөлгөөнд илүү дуулгавартай, итгэлтэй байх болно. Хэрвээ таны бие хүчтэй ядралтыг мэдэрч байвал нийлмэл хөдөлгөөнийг битгий бүтнээр нь хий. Харин хэсэг хэсгээр нь хийх илүү үр дүнтэй. Энэ таны гүйцэтгэлийн техникт сайнаар нөлөөлөхөөс гадна таныг бэртлээс урьдчилан сэргийлнэ.

3-р шалтгаан: Нэг удаад л сунгалттай болох гэж яарч хийсний хэрэггүй! Энэ бол боломжгүй зүйл! Сунгалтаа шатлуулан, илүү хянаж аажуу сайжруул. Сунгалтын дасгалын үед анхааралтай байж, өөрийн булчингуудын мэдрэмжийг “сонс”. Дасгалыг “хөнгөн” мэдрэмжээр хийж хийх ба харин өвтгөж болохгүй. Ер нь булчингийн суналт, бэртэл нь бэлтгэлийн төгсгөлд, таныг ядарсан үед гардаг. Иймээс энэ тухай санаж, дасгалын үед сонор сэрэмжээ бүү алд. Энэ бол таны булчин, тэднийг хяна.

4-р шалтгаан: Дээрх 3 зөвлөгөөг системтэйгээр дагах нь таны бэлтгэлийн үед гарах  “урьдчилан хэлээгүй” “тохиолдлуудын” үед танд туслах болно.

Эцэст нь нэмж хэлэхэд: Гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх тухай хэтэрхий их бүү бод, үүнээс болж та бас бэртэл (сэтгэл санааны) авч болох юм.
Үзсэн: 3688  |  1 0

Монголын Бүжгийн Спортын Холбоо © 2024. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Developed By GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™
Query амжилтгүй боллоо! Дахин шалгана уу!